Америкийн видео тоглоом хөгжүүлэгч Valve Corporation-ы хөгжүүлснээр анх 1999 онд тоглоомын хорхойтнуудад хүрч байсан цагаасаа хойш өнөөг хүртэл Дэлхийн мянга мянган тоглогчдын хамгийн дуртай тоглоомуудын нэг байсаар байгаа алдарт "Counter-Strike" тоглоомын 1.6 V42 хувилбарыг сайтынхаа нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр нийтэлж байна. Тактикын FPS жанрын, олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой энэ тоглоом анх гарсан даруйдаа мэргэжлийн шүүмжлэгчид болоод хэрэглэгчдийн зүгээс эерэг, таатай үнэлгээг хүлээн авсан билээ.
XopoM сервер
Public #1 server cs.xopom.com:27015
Public #2 server cs.xopom.com:27019
BF2 Rank server cs.xopom.com:27017
Zombie server cs.xopom.com:27016
Gungame server cs.xopom.com:27018
Headshot server cs.xopom.com:27022
Match server cs.xopom.com:27020
CS : GO cs.xopom.com:27021
Deathmatch server cs.xopom.com:27023
Deathrun server cs.xopom.com:27024
О.Гэрэлбатын блог
Wednesday, January 9, 2013
Ширхэг бүр нь ер бусын гайхамшгийг илтгэх цасан ширхгүүд
Калифорний Технологийн институтын физикийн профессор Кеннет Либбрехт /Kenneth G. Libbrecht/ нь анх нар, одон орон судлалын чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан нэгэн. Гэхдээ түүний сүүлийн үеийн судалгааны дийлэнх хэсэг нь мөсөн талстын шинж чанарыг тухайлбал цасан ширхгийн бүтцийг судлахад чиглэсэн байна. Түүгээр ч барахгүй цасан ширхгийн тухай өгүүлсэн дөрвөн ч номоо хэвлүүлсэн нь маш их алдаршсан. Мөн Либбрехтийн цасан ширхгийн дөрвөн зураг АНУ-ын шуудангийн маркнаа хэвлэгдэж, нийт 3 тэрбум марк хэвлэгдсэн байна.
1997 оноос хойш цасан ширхэгт дурлах болсон энэ эрхмийн гэрэл зураг болгон буулгасан цасан ширхгүүдийн зургууд танд байгаль эхийн ер бусын гайхамшиг, гоо үзэсгэлэнг мэдрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн тухлан болгооно уу.

Дэлхийн анхны бөгөөд хамгийн том цас мөсөн зочид буудал Шведэд байдаг
Дэлхийн анхны бөгөөд хамгийн том цас мөсөн зочид буудал Шведэд байдаг

Цас мөсөөр гоёсон өвлийн улиралтай улс орнуудад агаарын температур тэг градусаас буусан үед бүтээн байгуулагддаг нэг зүйл байдаг нь цас мөсөн хотхон, байгууламжууд билээ. Өвөл цагийн чимэг цас мөсөөр урласан гайхамшгууд хаа сайгүй сүндэрлэн байгаа энэ цаг мөчид Швед улсад жил бүр баригддаг мөсөн зочид буудлын тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Icehotel хэмээх энэ зочид буудал Шведийн умард хэсэгт байх Кируна хотоос 17 км зайд орших Юкасерви /Jukkasjärvi/ гэдэг газарт 12-оос 4-р саруудад үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Анх 1990 онд баригдсан уг зочид буудал Дэлхийн анхны цас мөсөн зочид буудал гэгддэг аж. Ойролцоох Торне /Torne/ голоос авчирсан мөсөөр урласан сандал, ор тэргүүтнээр тоноглосон, 100 орчим зочид хүлээн авах чадалтай зочид буудлын өрөөнүүдээс гадна дотроо -5 градус цельсийн хүйтэн уг мөсөн зочид буудалд мөсөн уушийн газар, мөсөн сүм, төв танхим, хүлээн авах хэсэг зэрэг газрууд агуулагддаг байна. Нийтдээ 6000 орчим метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршдог энэ мөсөн зочид буудал Дэлхийн хамгийн том цас мөсөн зочид буудал юм.

Мексикчүүд хэрхэн хар тамхийг АНУ-ын хилээр нэвтрүүлж байна вэ?
Америкийн хилийн эргүүлийнхэн Аризона мужийн Юма хотын хоосон талбайнуудаас бетон хонгионууд олсон ба энэхүү бетон хонгионууд нь Мексикийн хилээс тус улсын хилийг нэвтрүүлэн буудсан тусгай сумнууд байсан байна. Юуны учир ийм хонгиогоор буудах болов? Энэхүү үйлдлийн учир нь хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар хил давуулахад оршиж байжээ. Мексикийн хар тамхины эзэд тусгай бетон хонгиогоор бууддаг шидэгч машиныг зохион бүтээж, энэхүү бетон хонгиондоо марихуан, хар тамхи хийгээд Америкийн хил рүү харвасан байна.
Гэвч энэхүү оролдлого хар тамхины эздийн хувьд харамсалтайгаар дуусгавар болсон ба хилийн эргүүлийнхэн муу залуусаас урьтаж, хар тамхи бүхий хонгионуудыг олж авснаар гудамжинд гараад 42.000 орчим долларын ашиг олох байсан хар тамхи хууль хяналтын байгууллагынхны гарт орсон байна.

Дэлхийн хамгийн өндөр охин болон түүний бяцхан найз залуу
Бразилын Салинополис хотод амьдардаг Элисане да Круз Силва нь өдгөө 17 настай. 1995 оны 9-р сарын 27-нд Бразилын Пара мужийн Браганса хотоос 36 километрийн алсад орших Ажурутеу хэмээх жижиг эргийн тосгонд төрж, өссөн энэ өсвөр насны охин 203 сантиметр өндөртэй гэдгээрээ онцгой. Дэлхийн хамгийн өндөр охидын нэг хэмээн тооцогдож байгаа энэ бүсгүй Бразилын өсөж яваа загвар өмсөгчдийн нэг бөгөөд түүний найз залуу 22 настай Франсиналдо да Силва Карвало нь 1.63 метрийн өндөртэй жирийн нэгэн барилгачин залуу юм байна.
Английн хөл бөмбөгийн Сток Сити багийн тоглогч Питер Краучаас 2 сантиметрээр өндөр Элисане нь өнчин тархины булчирхайн дахь хавдраасаа болж, ийм ер бусын өсөлттэй болжээ. 11 настайгаасаа эхлэн өөрийн долоон эгч дүүсээс илүү хурдацтай өсөж эхэлснээр барахгүй түүний гэнэтийн өсөлт охины үе мөч болоод холбоос эдүүдэд өвчлөл үзүүлж эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө Элисане хавдраа авахуулж, өсөлт нь зогссон ч онцгой өндөр хэвээр үлджээ. Түүний найз залуу Франсиналдогийн хувьд найзууд нь түүнээс үргэлж "Чи түүнийг яаж тэвэрдэг юм бэ?" гэж асуудаг гэнэ. Харин тэдэнд Франсиналдо ганцхан хариулт өгдөг нь "Хайр сэтгэлд хил хязгаар үгүй шүү дээ." гэж хариулдаг аж. Франсиналдо ер бусын өндөр найз бүсгүйнхээ тухай "Тэр үнэхээр өндөр, гэхдээ тэр маш үзэсгэлэнтэй, хөөрхөн. Би түүнтэй хамт байхдаа маш тайван байдаг. Надад бусад хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй." гэж хэлсэн бол харин Элисане найз залуугийнхаа талаар "Түүний зан чанар намайг татсан. Түүний хүмүүстэй харилцаж байгаа харилцаа надад маш их таалагдсан." гэж бахархалтайгаар өгүүлсэн байна.

Subscribe to:
Comments (Atom)