Америкийн хилийн эргүүлийнхэн Аризона мужийн Юма хотын хоосон талбайнуудаас бетон хонгионууд олсон ба энэхүү бетон хонгионууд нь Мексикийн хилээс тус улсын хилийг нэвтрүүлэн буудсан тусгай сумнууд байсан байна. Юуны учир ийм хонгиогоор буудах болов? Энэхүү үйлдлийн учир нь хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар хил давуулахад оршиж байжээ. Мексикийн хар тамхины эзэд тусгай бетон хонгиогоор бууддаг шидэгч машиныг зохион бүтээж, энэхүү бетон хонгиондоо марихуан, хар тамхи хийгээд Америкийн хил рүү харвасан байна.
Гэвч энэхүү оролдлого хар тамхины эздийн хувьд харамсалтайгаар дуусгавар болсон ба хилийн эргүүлийнхэн муу залуусаас урьтаж, хар тамхи бүхий хонгионуудыг олж авснаар гудамжинд гараад 42.000 орчим долларын ашиг олох байсан хар тамхи хууль хяналтын байгууллагынхны гарт орсон байна.





No comments:
Post a Comment