Wednesday, January 9, 2013

Ширхэг бүр нь ер бусын гайхамшгийг илтгэх цасан ширхгүүд

Калифорний Технологийн институтын физикийн профессор Кеннет Либбрехт /Kenneth G. Libbrecht/ нь анх нар, одон орон судлалын чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан нэгэн. Гэхдээ түүний сүүлийн үеийн судалгааны дийлэнх хэсэг нь мөсөн талстын шинж чанарыг тухайлбал цасан ширхгийн бүтцийг судлахад чиглэсэн байна. Түүгээр ч барахгүй цасан ширхгийн тухай өгүүлсэн дөрвөн ч номоо хэвлүүлсэн нь маш их алдаршсан. Мөн Либбрехтийн цасан ширхгийн дөрвөн зураг АНУ-ын шуудангийн маркнаа хэвлэгдэж, нийт 3 тэрбум марк хэвлэгдсэн байна.

1997 оноос хойш цасан ширхэгт дурлах болсон энэ эрхмийн гэрэл зураг болгон буулгасан цасан ширхгүүдийн зургууд танд байгаль эхийн ер бусын гайхамшиг, гоо үзэсгэлэнг мэдрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн тухлан болгооно уу.














No comments:

Post a Comment